Та бүртгүүлэх бол доорх "Үйлчилгээний нөхцөл"-ийг уншиж танилцаад "Зөвшөөрөх & Бүртгүүлэх" товчийг дарна уу.
Ашиглагдсан техник, тоног төхөөрөмжийн цахим дуудлага худалдаанд оролцох үйлчилгээний нөхцөл
Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь “Монголын Алт” ХХК (цаашид “Компани” гэх)-цахим дуудлага худалдааны журам, нөхцөлийг тодорхойлно. Иймд үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөн тэмдэглэгээг дарснаар дор дурдсан үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
Дуудлага худалдаан оролцогч нь:
- Дуудлага худалдаан оролцогч нь дуудлага худалдааг санаатайгаар үнэ хөөргөдөл болон Авахгүйгээр хамгийн өндөр үнэ өгөх, болон ажиллагаанд саад учруулахгүй байх үүрэгтэй бөгөөд МАК-н ажилтан бол ахин оролцох эрхгүй болон захиргааны арга хэмжээ авна.
- Дуудлага худалдаанд оролцож байгаа техник төхөөрөмжийг өөрийн биеэр очиж танилцах эрхтэй. /Бүх зардлыг оролцогч тал өөрөө хариуцна/
- Ялагч болсон тохиолдолд худалдах, худалдан авах гэрээ хийж хөрөнгийг эзэмших эрхтэй.
Дуудлага худалдаа зохион байгуулагч нь:
- Ашиглагдсан техникүүдийн дэлгэрэнгүй мэдээлэл үнэн бодит мэдээллээр хангана.
- Дуудлага худалдааг үнэн зөв шударга явуулах.
- Дуудлага худалдаанд оролцогч, ялагчийн мэдээллийг нууцлах үүрэгтэй.
- Дуудлага худалдаа шударга бус болсон эсвэл ялагч тодрохгүй бол дуудлага худалдааг ахин явуулах эрхтэй.
- Админ, дуудлага худалдаа зохион байгуулагч нь дуудлага худалдааны бүх шатанд хяналт тавих үүрэгтэй.
Санамж:
Дуудлага худалдааны бараа материал, техник, тоног төхөөрөмж нь удаан ашиглагдсан төлөвтэй бөгөөд ялагч болж эзэмшил шилжсэн тохиолдолд ирээдүйд гарч болох бүх эрсдэлийг оролцогч, худалдан авагч тал өөрөө хариуцна.
Дуудлага худалдаанд оролцох техникийн зураг, тодорхойлолт, ажиллагаа тайлбар нь хэсэг хугацааны дараа явагдаж байгаа учир бодит байдал өөрчлөгдсөн байх боломжтой бөгөөд худалдаанд оролцогч өөрийн биеэр очиж үзэхийг зохион байгуулагчийн зүгээс санал болгоно. Хэрэв бодит байдал зураг тодорхойлолт зөрсөн болон худалдан авалт буцах гэх зэрэг санал гомдол хүлээж авахгүй.
Дуудлага худалдааны журам болон ойлголт:
- Оролцогч гэдэгт дуудлага худалдаагаар гэрээ байгуулах санал нөхцөл болон холбогдох журмыг, мөн дуудлага худалдаанд оролцохыг хүлээн зөвшөөрсөн, дуудлага худалдаанд үнэ хаялцах нөхцөлөөр сэлбэг, тоног төхөөрөмжийг худалдан авах саналыг илэрхийлэх иргэн, хуулийн этгээдийг ойлгоно.
- Техник, Тоног төхөөрөмж гэдэгт Дуудлага худалдааны цахим хуудас дээрх Худалдагчийн санал болгож байршуулсан, ашиглагдсан техник, тоног төхөөрөмжийг хэлнэ.
- Оролцогчийн нэвтрэх нэр, нууц үг гэдэгт дуудлага худалдаанд оролцохыг хүлээн зөвшөөрсөн иргэн болон хуулийн этгээд дуудлага худалдааны бүртгэлээ баталгаажуулсны дараа олгогдох дуудлага худалдааны вебсайтад нэвтрэх эрх бүхий нэр, нууц үгийг хэлнэ.
- Эхлэх үнэ гэдэгт дуудлага худалдаа эхлэх хамгийн анхны үнэ бөгөөд уг үнээс эхлэн Оролцогчид тодорхой алхам үнийн дагуу өөрсдийн санал болгох үнээ өсгөх зарчмаар худалдан авах саналаа ирүүлснийг
- Алхам үнэ гэдэгт санал өгч болох тодорхой үнийн дүн бөгөөд оролцогч нэг удаадаа хэдэн ч алхмаар үнэ санал болгох боломжтой.
- Хариу санал болгох үнэ гэдэгт тухайн оролцогч худалдан авах саналтай байгаа техникт санал болгосон үнийн дүнг ойлгоно.
- Босго үнэ гэдэгт тухайн техник болон хүнд машин механизмыг худалдаж болох боломжит хамгийн доод үнийг хэлнэ.
- Үнийн санал ирүүлэх гэдэг нь үнэ хаялцах өдрөөс өмнө, зарлагдсан хугацаанд, зохион байгуулагчийн зарласан тодорхой үнийн дүнгээр шууд худалдан авалт хийх санал ирүүлэх болон албан байгууллага бол үнийн санал бартер саналуудаа ирүүлэх боломжтой бөгөөд дуудлага худалдаа зохион байгуулагч руу мэйлээр илгээж утсаар мэдэгдэхийг хэлнэ.
- Монгол улсын Иргэний хуулийн 196-р дугаар зүйл болох Гэрээ байгуулсанд тооцох. Монгол улсын Иргэний хуулийн 197-р дугаар зүйл болох Үнэ хаялцуулах ажиллагааг Цахим хэлбэрээр нээлттэй дуудлага худалдаанд МАК талаас “Худалдагч” болон “Оролцогч” талуудын харилцааг цахимаар хүлээн зөвшөөрсөнд тооцно.
- Дуудлага худалдааны ялагч нь: /Ялагч болох үед гарч ирнэ/
- Баталгаажуулах дуудлага худалдаанаас өмнө борлуулж болох техникүүд болон дуудлага худалдааны ялагч нь зохион байгуулагчтай холбогдож ажлын 1 хоногт Урьдчилгаа болох нийт үнийн дүнгийн 10% ийг зохион байгуулагчийн дансанд шилжүүлснээр баталгаажна. Үлдэгдэл 90% ийг зохион байгуулагчтай холбогдож ажлын 5 хоногт хийснээр техник худалдан авсанд тооцож шилжүүлэх гэрээ байгуулж техникийг худалдан авна. Шилжүүлээгүй тохиолдолд сонгогдсон техник болон сэлбэгийн худалдан авалт хүчингүйд тооцогдож, хүлээлэгт байгаа дараагийн харилцагчид эрх нь шилжих эсвэл дуудлага худалдааны барааны жагсаалтад шилжинэ.